XVII жарны Алтан унжлагат хэмээх тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 4-ны билэгт сайн өдөр буюу өнөөдөр Чингэлтэй дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар золголтоо хийлээ. Золголтод ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Ахмадын хорооны дарга А.Зул болон бусад удирдлага, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нар, Хороодын Засаг дарга нарын хүмүүс оролцов.
Ирж буй Алтан унжлагат хэмээх тахиа жилдээ Чингэлтэйчүүдэд минь ээл ивээлээ хайрлаж, эе эвийг дээдэлж үр хүүхэд, өвгөд хөгшдийн минь өлзий буян дэлгэрч, ард олноороо цэнгэл баяр бялхсан сайхан жил байх болтугай.