Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ховд аймгийн төвөөс 47 км-ийн зайд 6-7 баллын газар хөдлөлт болсон байна

2017-03-13

2017 оны 3 дугаар сарын 13-ны үүрээр Орон нутгийн цагаар 04 цаг 41 минутад Рихтерийн шаталбараар магнитуд нь 4.0-тэй тэнцэх хүчтэй газар хөдлөлт болжээ.  Энэхүү хөдлөлтийн голомт нь Баян-Өлгий  аймгийн Дэлүүн сумаас зүүн зүгт 27 км-т, Ховд аймгийн төвөөс 47 км, Ховд аймгийн Ховд сумаас 37 км, Дуут сумаас 55 км зайнд болсон байна. Урьдчилсан байдлаар баллын үнэлгээгээр үзвэл газар хөдлөлтийн голомтод VI-VII орчим балл, Ховд аймгийн төвд IV-V орчим баллаар мэдрэгдсэн байна. Одоогийн байдлаар ямар нэгэн эвдрэл гэмтэл, цууралт өгсөн мэдээлэл ирээгүй байна. Энэхүү хөдлөл нь Ховд аймгийн хувьд сүүлийн 5 жилийн хугацаанд мэдрэгдэж байгаа мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт гэдгийг мэргэжлийн байгууллагаас өгч байна.  2017 он гарснаас хойш Ховд аймгийн нутаг дэвсгэрт хамаарах сулавтар газар хөдлөлтийн тоо 1000 гаруй удаа бүртгэгджээ. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%