Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АМТАЛГААТ ХООЛНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2017-03-10

    “Эрүүл иргэн” сарын аяны шилжин явах туг, дэвтрийг хүлээн авч байгууллага дээрээ аялуулж буй “Эрүүл зөв хооллолтын төв” 3-р сарын 10-нд хувийн хэвшлийн “Лотус” дотрын эмнэлэгтэй хамтран “ “Эрүүл хоол – Эрүүл иргэн” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтаншагай, Ц.Ойдов, аймгийн ИТХ-ын ажлын албаны болон аймгийн ЗДТГ-ын албан хаагч нар, хэвлэл мэдээллийн ажиллагсад 20 гаруй хүнийг хамруулсан байна.

   Тус өдөрлөгөөр амталгаат хоолны үзэсгэлэн сонирхуулж 4 төрлийн махан хоол, 8 төрлийн хүнсний ногоогоор хийсэн салат, зутан шөл, хоолоор дайлсны зэрэгцээ “Зөв зохистой хооллолт” сэдвээр Ц.Бямбахишиг эмч зөвлөгөө өгч, эрүүл мэндийн үзлэг хийлээ. Өдөрлөгийн үзэсгэлэнгийн үеэр зөвлөмж, гарын авлага тарааж хоол хийх арга аргачлалын талаар зөвлөгөө өгсөн байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%