Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны дөрөвдүгээр хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж 1 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар "Алдарт эх" одонгоор шагнуулахаар дэмжиж уламжлах тухай Засаг даргын санал"-ыг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж танилцуулж Алдарт эх 1 дүгээр одонгоор 19, Алдарт эх 2 дугаар одонгоор 290 иргэнийг шагнуулахаар дэмжин тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.