Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРОО ХОРООДОД АЖИЛЛАЖ БАЙНА.

2017-03-15

Хороодын Иргэний танхимын ажиллах журам шинэчлэгдэж буйтай холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүй, өргөдлийн хорооны гишүүд 19 хорооны Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцаж байна. 

Хороодын иргэний танхим нь төрийн бодлого шийдвэр, хуулийн төсөл, дүрэм журам, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас гарах шийдвэр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлаар нийтийн сонсгол, хэлэлцүүлэг, уулзалт, сургалт зохион байгуулах үүрэгтэй анх 2014 онд байгуулагдсан. 
Хорооны гишүүд Иргэний танхимын үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа бэрхшээл, танхимын ажилтны ажиллах нөхцөл бололцоо, тэдний санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, иргэдийн оролцоог хангахад чиглэсэн олон талт арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх, цаашид анхаарч ажиллах зүйлсийн талаар зөвлөмж болголоо. 

Танилцах шалгалтын хүрээнд зарим хороодод санал хүсэлтийн хайрцаг байхгүй, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дэвтэр хөтөлдөггүй, иргэний танхимын тогтмол хуваарьт үйл ажиллагаа жигдрээгүй, хорооны дэргэдэх залуучуудын клубын үйл ажиллагаа тогтмолжоогүй зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн бөгөөд энэ талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Ёс зүй, өргөдлийн хорооны дарга Л.Ариунтуяа хангалтгүй ажиллаж буй хорооны иргэний танхимын ажилтнуудад үүрэг болголоо. 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЁС ЗҮЙН ХОРОО

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 241
52 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%