Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“БИО ШИНГЭН БОРДООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ” ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

2017-03-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд Ургамал газар тариалангийн Хүрээлэнгээс “Бордоо” төслийг дахин танилцууллаа. Учир нь Тэргүүлэгчдийн зүгээс уг төслийг агуулгын хувьд дэмжиж байгаа боловч санхүүгийн зарцуулалтын төлөвлөлтийг дахин хянаж, шинэчлэн найруулах үүрэг өгсөн юм. 
Тиймээс төслийн хүрээнд хийгдэх бүтээгдэхүүний зах зээл дэхь борлуулалтын урьдчилсан төлөвлөгөөг боловсруулан тэргүүлэгчдийн хуралд /2017.03.15/ танилцуулав. 
Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын ирээдүйн хөгжил, эрүүл удаан оршихуйн гол үндэс, экологио аварч үлдэхийн тулд биологийн гаралтай бордоог үйлдвэрлэн тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтворжуулах, био бордооны үйлдвэрлэлийг өргөжүүлэх шаардлагатай бөгөөд Ургамал Газар Тариалангийн Хүрээлэнгийн “Био ундарга” гарааны компани “Бордоо” төслийг хэрэгжүүлэх санаачлагыг гаргажээ. 
Уг төслийн хүрээнд хөдөө аж ахуйн  үндсэн тарималд дасан зохицсон био шингэн бордоо үйлдвэрлэх бөгөөд 80 сая төгрөгийн санхүүжилт шаардагдах юм. 
Төсөл хэрэгжсэний үр дүнд: 
Бүс нутгийн хөрсний онцлогт дассан зохицсон ашигтай бактерийн нутгийн идэвхтэй бичил биетний нийлмэл сантай болно.
1. Био шингэн бордоо үйлдвэрлэх  бага оврын үйлдвэр  байгуулагдана.
2. Бордооны шинж чанарыг үнэлэх стандарттай болно.
3. Дархан-Уул аймгийн хэмжээнд тариалалт хийх нийт талбайн 17.5-58.9 % буюу 6000-20000 га-д био шингэн бордоог хэрэглэх боломж бүрдэнэ.
4. Органик бордооны нэр төрлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэх боломж бүрдэнэ хэмээн төслийн зохицуулагчид үзэж байна. 
Тиймээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тус аймгийн агроэкологийн эмзэг нөхцөлд биологийн гаралтай бордоог үйлдвэрлэн, тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг тогтворжуулах үүднээс орон нутгийн төсөв санхүүгийн дэмжлэгтэйгээр уг төслийг хэрэгжүүлэхээр боллоо. 
Төслийн санхүүжилтийн эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх бөгөөд улсын төсөвт нийт 34 334.5 мянган  төгрөгийн татварыг бүрдүүлнэ хэмээн тооцоолж байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%