Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” АЯН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2017-03-16

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан удирдамжийн дагуу “ИРГЭДЭЭ СОНСЪЁ”  аяныг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас  энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдрөөс энэ сарын 11-ны өдрийг дуустал дүүргийнхээ 19 хороонд амжилттай зохион байгуулж дууслаа.
Аяны хугацаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас аяны төлөвлөгөө гаргаж, хуваарийн дагуу хэлэлцүүлэг  зохион байгуулж, нийт 1769 иргэн идэвхтэй оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн байна. 

Арга хэмжээнд 1-19 дүгээр хороодоос сонгогдсон  Нийслэл, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид,  Нийслэлийн Төрийн сангийн хэлтэс, Нийслэлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн төлөөлөл, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудаас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Авто замын хөгжлийн газар, Нийтийн тээврийн газар, Эрүүл мэндийн газар, Газрын алба, Боловсролын газраас тус тус төлөөллүүд оролцож иргэдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч,   санал хүсэлтийг нь сонслоо. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хороодын “ИРГЭДЭЭ СОНСЪЁ”  аяны арга хэмжээг нээж  үг хэлэхдээ энэхүү аян нь зөвхөн нэг сарын хугацаанд зохион байгуулагдаад өнгөрөх биш бүрэн эрхийн хугацаанд төр захиргааны байгууллага, төрийн албан хаагчид иргэдээ сонсож, тэдний санал хүсэлтийг нийслэл, дүүргийн зүгээс баримталж буй бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, ажиллах чиглэлээ болгоно гэдгийг цохон тэмдэглэж байлаа. 

Мөн иргэдийн санал хүсэлтийг Хороодын Иргэний танхимын фэйсбүүк хаяг, “Та дохь Би залгая” уриатай “Мобиком”, “Жи мобайл”, “Юнител”, “Скайтел” –ын утас, “Бүтээлч саналын хайрцаг”-уудаар нийтдээ 940 санал хүсэлтийг  хүлээн авч дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулах юм. 

Иргэдээс ирсэн саналууд ихэвчлэн орон сууцны гаднах фасад засварыг сайжруулах, газар олголт, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулах, шөнийн цахилгааны үнийн хөнгөлөлтийн адил өдрийн тарифыг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэх, хөрсний бохирдлын хэмжээг бууруулах, дэд бүтцийг хөгжүүлэх, цахилгаан халаалтын төхөөрөмжийг иргэдэд боломжит үнээр лизингээр олгох, хог орчны бохирдол, түлээ нүүрсийг нэг төвлөрсөн цэгт зарж борлуулах зэрэг санал хүсэлтүүд ирж байлаа. 
Энэхүү аяны арга хэмжээг бэлтгэл сайтай, өргөн бүрэлдэхүүнтэй, зохион байгуулалттайгаар амжилттай зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ажлын алба, дүүргийн Засаг даргын Тамгын газар, 19 хорооны Засаг даргын ажлын албаны хамт олон, иргэдэд талархал илэрхийлье.




УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 241
52 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%