Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

100 хүүхдийн хүчин чадалтай 25 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ

2017-03-20

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын үйлчилгээг төрийн бодлогод нийцүүлэн иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх улмаар сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, хүүхдийн ая тухтай орчныг бүрдүүлнэ гэж заасан байдаг. Энэхүү зорилго зорилтын хүрээнд Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт өнөөдөр 100 хүүхдийн хүүхдийн хүчин чадалтай 25 дугаар цэцэрлэг өндөр үүдээ нээлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Цасчихэр болон бусад аймаг сумын удирдлагууд оролцсон юм. 2016-2017 оны хичээлийн жилд Дархан-Уул аймгийн сургуулийн өмнөх боловсролын 43 байгууллагад нийт 7852 хүүхэд хамрагдаж 911 албан хаагч ажиллаж байна. Сүүлийн 5 жилийн байдлаар манай аймагт төрийн өмчийн 6-н цэцэрлэг, хувийн хэвшлийн 16 цэцэрлэг шинээр байгуулагдаж сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 90,2 хувьд хүрч 17 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Дархан сумын 5 дугаар багт ашиглалтад орсон 25 дугаар цэцэрлэгийн барилгын ажил 2016 оны 08 дугаар сард эхэлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 25-нд улсын комисст хүлээн авчээ. Уг цэцэрлэгийн барилгын ажлыг “Жинсий орой” ХХК 1,3 тэрбум төгрөгийн Концессийн гэрээгээр хийж гүйцэтгэсэн байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%