Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЁСЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДЛАА

2017-03-21

Хороодын Иргэний танхимын ажиллах журамд санал өгөх зорилгоор Ёс зүй, өргөдлийн хорооны гишүүд энэ оны гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд 19 хорооны Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцсан юм. 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдөр тус хороо өргөтгөсөн байдлаар хуралдаж хороодод ажилласан талаарх сонсгол мэдээлэл, иргэний танхимын үйл ажиллагаа болон танхимын ажилтнуудын талаар гишүүд өөр өөрсдийн санал дүгнэлтээ хэллээ.

Хуралдааны төгсгөлд дараах дүгнэлтийг гаргалаа. Үүнд: 1-19 хорооны Иргэний танхимд хэрэгжүүлсэн шинэлэг ажлуудыг сурталчлан туршлага солилцох замаар бусад Иргэний танхимын ажилтнуудад мэдээлэл өгөх, сурталчлан таниулах өдөрлөгийг улирал тутам зохион байгуулах, шинийг санаачлан, үйл ажиллагаагаа сайжруулсан Иргэний танхимын ажилтныг шагнаж урамшуулах талаар тус хорооноос санал авах, ажилтан өөрөө төлөвлөгөөнд тусгагдаагүй шинэлэг ажил, ТББ, ОУБ-тай хамтран хийж хэрэгжүүлэх ажлын бие даасан төлөвлөгөө гарган ажиллах зэрэг асуудлуудыг оруулан Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтэст хүргүүллээ.
Хуралдаанд Ёс зүй, өргөдлийн хорооны дарга Л.Ариунтуяа, гишүүн С.Амарбаясгалан, З.Бямбажав, Д.Мөнхтөр,  Д.Нэмэхбат, Хурлын ажлын албаны дарга Ц. Алтанцацрал, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцлоо.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЁС ЗҮЙ ӨРГӨДЛИЙН ХОРОО


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 241
52 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%