Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БНСУ-ЫН КЁНГИ АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2017-03-27

Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнги аймгийн хурал дахь Дархан-Уул аймгийн Найрамдлын бүлгийн дарга Ян Кён Сү, Найрамдлын бүлгийн гишүүн ноён Им Чэ Ху, ноён Пак Чан Сүн, “Да Вон Электроникс” компанийн Судалгааны багийн ахлах ноён Ким Хэ-пан нар Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэд өнөөдөр өглөө /2017.03.27/ аймгийн Засаг дарга С.Насанбат нарын аймгийн удирдлагууд, ИТХ-ын зарим Тэргүүлэгч, төлөөлөгчидтэй уулзалт хийв.
Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга С.Насанбат: Дархан-Уул болон Кёнги аймгийн хооронд тогтсон найрамдалт харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааны цаашдын бодлогоо оновчтой, зөв, алсын хараатай тодорхойлох зорилгоор манай хотод хүрэлцэн ирсэн та бүхэнд амжилт хүсье. Манай хоёр аймаг нь 2014 онд Найрамдалт харилцааны санамж бичиг байгуулсан цагаас хойш богино хугацаанд бодит үр дүнтэй хамтран ажиллаж байгаад талархалтай байна. Бид энэ хугацаанд хоёр талын төлөөлөгчдөө 2 удаа харилцан айлчлуулж, туршлага солилцлоо. Кёнги аймгийн зүгээс Дархан-Уул аймагт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн 4 автомашин хүлээлгэн өгч, ерөнхий боловсролын “Од” цогцолбор сургуульд “Ухаалаг-анги” тохижуулж өгсөнд нийт Дарханчуудынхаа өмнөөс та бүхэнд дахин талархлаа илэрхийлье гэв.
Мөн үеэр айлчлалын багийн гишүүн, Да Вон Электрониксийн судалгааны багийн ахлах ноён Ким Хэ-Пан Камбож улсын эрчим хүчний гачигдалтай орон сууцны хорооллыг гэрэлтүүлгээр хангасан тухай мэдээлэл, танилцуулга хийлээ. 1993 онд байгуулагдсан, одоогоор Вьетнамд салбартай тус үйлдвэрийн нарны цахилгаан үүсгүүрээр ажилладаг гэрэлтүүлгүүд нь манай орны малчдад маш их хэрэгтэй бүтээгдэхүүн юм. Иймд Дархан-Уул аймагт үйлдвэрээ байгуулах сонирхолтой байгаагаа тэрээр илэрхийллээ. Ингэхийн тулд БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж хилийн чанадад хэрэгжүүлдэг хөгжиж буй орнуудыг дэмжсэн бизнесийн хөтөлбөрт хамрагдах шаардлагатай байна гэв. Тус хөтөлбөрт хамрагдахын тулд ямар шаардлагуудыг хангасан байх, эдийн засгийн үзүүлэлт тооцоог хэрхэн гаргаж өгөх талаар ажил хэргийн шугамаар харилцан ярилцахаар тохиролцов.
БНСУ-ын Кёнги аймгийн төлөөлөгчид ирэх 7 дугаар сард манай аймагт дахин ирж ажиллах бөгөөд түүнээс өмнө 2014 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд хийх ажлуудаа дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.
Ирсэн зочид өнөөдөр /2017.03.27/ манай аймагт байгуулагдсан 10 Мвт Нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцана. 
Мөн хөдөө аж ахуй их сургууль, нэгдсэн эмнэлэг, Од цогцолбор сургуулийн “Смарт анги”, Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай тус тус танилцана. Харин маргааш /2017.03.28/ Хонгор сумын малчин айлд зочлох юм байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%