Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Ногоон хөгжил- Тогтвортой хөгжлийн үндэс” сэдэвт сарын аян эхэллээ

2017-04-03

   Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016.11.16-ны өдрийн “Хуваарь батлах тухай” 124 дүгээр тогтоолын дагуу  сар бүрийг аймгийн ИТХ-ын нэрэмжит сарын аян болгон зарлаж, нийгэмж тустай ажлуудыг хийж хэрэгжүүлж байхаар тогтсон. Тухайлбал, 1-р сард төрийн болон бизнесийн байгууллагуудын  үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор “Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж” сэдвээр хийсэн бол 2–р сарыг “Төрөлх Орхон аймаг – Түүх, соёл, уламжлал”, 3-р сарыг “Эрүүл иргэн” сэдвийн дор амжилттай зохион байгуулсан юм.
    “Ногоон хөгжил-Тогтвортой хөгжлийн үндэс” буюу 4 дүгээр сарын аяныг Б.Дашравдан даргатай аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо зохион байгуулж байгаа ба өнгөрсөн ням гарагт /2017.04.02/ гар бөмбөгийн тэмцээнээр нээлтэй хийж, аяны туг дэвтрийг оролцогч байгууллагуудад гардуулан өглөө.
   Энэ сарын аянд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сум дундын ойн анги, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар, УЦУОШ-ний газар, Сэлэнгэ голын сав газрын захиргаа, Жаргалант сумын ЗДТГ, “Экобогд Шанд” ТББ зэрэг Орхон аймагт байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн ААНБ-ууд байгууллагууд хамрагдаж аймгийн хэмжээнд иргэдэд ээлтэй хүрээлэн буй орчин бий болгоход  чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%