Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​“ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ”-ИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА

2017-04-07

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 8 дугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр Хурлын даргын өрөөнд боллоо. 
Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Амарбаясгалан, Тэргүүлэгч, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Батхуяг, Тэргүүлэгч Л.Баярсайхан, Ц.Дуламжав, Н.Сайнболд, Х.Алтаншагай, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,  ажлын албаны дарга  Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, бусад хэлтэс албадын дарга нар оролцов. 

Хурлаар “Хүний нөөц, Нийгмийн баталгааг хангах“ хөтөлбөр Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, “Чингэлтэйн боловсрол” хөтөлбөр Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, “Гамшгийн эрсдэлийг Олон нийтийн оролцоотой бууруулах, гал түймрээс урьчилан сэргийлэх” дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг  Засаг даргын дэргэдэх Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан нар тус тус танилцуулж Тэргүүлэгчид хэлэлцэн баталлаа. 

Түүнчлэн “Иргэний танхимын ажиллах журам”-ыг шинэчлэн батлах, “Хяналтын зөвлөл”-ийн ажиллах журам батлах тухай асуудлыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал танилцуулж хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд  хөндлөнгийн хяналт тавих үүрэг бүхий иргэдийн хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах зорилготой энэхүү  журам нь өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхлэнэ





УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 241
52 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
11 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%