Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Амжилт хүсье

2017-04-12

Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан Т.Гантулга, Э.Гантулга нар маань өөрсдийн санаачлагаар дараах төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж  чадсан байна.
Монгол улсын хэмжээнд Иргэний нийгмийн байгууллагууд болон бүх шатны хурлын дэргэдэх ИРГЭНИЙ ТАНХИМ-уудын дунд зарласан http://forum.parliament.mn платформын хэрэглэгчдийг нэмэгдүүлэх төсөл шалгаруулалтанд Манай Хурлын иргэний танхим, мэдээлэл, хүний нөөц хариуцсан ажилтан Т.ГАНТУЛГА -ын бичсэн ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ төсөл шалгарч санхүүжилт авахаар боллоо. 
Уг төсөл нь УИХ-р хэлэлцэгдэж буй хууль болон бусад шийдвэрүүдийн төслүүдийг иргэдэд цахим орчиноор дамжуулан танилцуулж саналыг нь авах, хууль санаачлагчтай орон зай цаг хугацаанаас хамаарахгүйгээр шууд холбоо тогтоох шууд холбоо тогтоох зорилготой юм. 


Зориг сан ТББ-аас хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор Манлайлагч мэргэжилтэн залуу шалгаруулах эссэ бичлэгийн уралдааныг 2 үе шаттай зарлан Монгол улсын хэмжээнд аймаг тус бүрээс нэг нийт 21 залууг шалгаруулсан байна. Тус хөтөлбөрт аймгийн Хурлын ажилтан Э.Гантулгын эссэ шалгарч МАНЛАЙЛАГЧ МЭРГЭЖИЛТЭН хөтөлбөрт хамрагдахаар болжээ



 Аймгийн Хурлын ажилтан залуусдаа ажлын амжилт хүсэн ерөөе.                                     

Аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхээ

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%