Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өнөө жил 110-150 мянган төрлийн цэцгийг нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэнд суулгана

2017-04-13

Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь үндсэн чиг үүргийнхээ дагуу хотын ногоон байгууламжийг хариуцан ажиллаж арчлалт хамгаалалтыг хийдэг байна. Жил бүр дунджаар 110-150 мянган төрлийн цэцгийг нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэнд тарьж арчлалт хамгаалалтыг хийдэг ажээ.

Энэ жил нийтийн эзэмшлийн зам талбайд тариалах 8-н нэр төрлийн 13-15 өнгийн цэцгээ Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн хүлэмжид тариалсан байна. Өнөө жил, өнгөрсөн жилүүдэд тус газар нь өөрсдийн гэсэн өвлийн хүлэмжгүйгээс шалтгаалан нэлээдгүй бэрхшээлтэй тулгардаг байжээ. Харин уг асуудлыг аймгийн удирдлагууд шийдвэрлэж чадсанаар дараа жилээс эхлэн өөрсдийн гэсэн хүлэмждээ олон нэр төрлийн цэцгээ тариалах боломжтой болсон байна.

Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн хүлэмжид тариалсан цэцгүүдээ 6 дугаар сарын 1-нээс 10-ий хооронд нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд суурилуулах ажлыг зохион байгуулах ажээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%