2022-12-08
252
2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр толбо сумын ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдааныг 2022.12.15-ны өдөр 10 цагт хуралдуулахаар товлон зарлав. Уг хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ:1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
2. Засаг даргын 2022 оны сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үйл ажиллагааны тайлан, Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх
3. 2022 оны төсвийн гүйцэтгэл, татварын орлогын бүрдүүлэлт, 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэх, 2023 оны төсөв хэлэлцэн батлах
4. Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний биелэлт, 2023 оны ГЗБ-тын тухайн жилийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах
5. 2030 он хүртэлх мод тарих төлөвлөгөө
6. Хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг хангах хууль, тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Засаг даргын тайланг хэлэлцэх
7. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц орон тоонд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх
8. Хогийн, усны хураамж тогтоох тухай