Орон нутгийн хөгжлийн сангийн 19,0 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэж буй
"Хар бэлчирийн" давааны зам
засварын ажил замын ерөнхий трасыг гаргаж 25 см зузаантай ул тавих, 15 см-ийн зузаантай өнгө тавих, үерийн
усны шуудуу татах, ус зайлуулах хоолой байрлуулах ажлуудыг гүйцэтгэж
суманд хүлээлгэн өгхөөр "Дархан-Азза" ТӨХК
2017 оны 10 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн засварлаж эхэлсэн. Гүйцэтгэлд
багийн Засаг дарга Н.Нордогоор ахлуулсан ажлын хэсэг, Дархан барилга
захиалагч ОНӨААТҮГ*-н замын хяналтын инженер хяналт тавьж ажиллаж байх явцад цаг агаарын байдлаас болоод түр хугацаагаар зогсолтын байдалд орсон байна.