2024-09-04
156
Жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил 29 дэх удаагаа тэмдэглэнэ.
Улс төрийн хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах, мөнхжүүлэх, түүхэн гашуун сургамжийг залуу хойч үедээ таниулах үүднээс /2024.09.04/-ний өдөр ерөнхий боловсролын 11, 14 дүгээр сургуулийн ахлах ангийн 70 гаруй сурагчдад Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч З.Чулуунцэцэг, Я.Ариунцэцэг нар дээрх сэдвээр мэдээлэл өгч, сургалт хийлээ.