Хүүхэд өсвөр үеийнхний дуу хоолой, тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудыг сонсож, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаар мэдээлэл авах, эвлэлдэн нэгдэх, шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийн бүсчилсэн чуулган Хонгор суманд амжилттай зохион байгуулагдлаа.
🎀Чуулганыг нээж Хонгор сумын ИТХ-ын дарга Ш.Бат-Өлзий үг хэлж, сумын Засаг дарга Н.Ганбаатар мэндчилгээ дэвшүүллээ.
📌📌Чуулганаар:
🙋♂️Тухайн оршин суугаа багийнхаа орчны хөгжилд дуу хоолойгоо хүргэх
🙋♂️Багийн засаг дарга, ИТХ-ын хийж хэрэгжүүлэх хөтөлбөрт хүүхдийн санал санаачлагыг тусгах
💁♀️Сургуулиудын эргэн тойрны орчныг хүүхдэд ээлтэй болгох
💁♀️Анхан шатны нэгжийн үйл ажиллагаатай танилцах, мэдээллийг авах боломжийг бүрдүүлэх
✅Чуулганд: 11,14-р сургуулийн ахлах ангийн 100 сурагчид оролцож дуу хоолойгоо хүргэлээ.
✅Хамтран зохион байгуулагч: Хонгор сумын ИТХ, ЗДТГ, 11,14-р сургууль
✅Чуулганаас гарсан санал санаачлагыг ЗДТГ, 11,14-р сургууль 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө тусган ажиллахаар шийдвэрлэлээ.