Дархан-Уул аймгийн ИТХ, Хонгор сумын ИТХ хамтран аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд “Дархан Миний хот-2024” спортын тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байна.
Дархан-Уул аймаг нь аймаг, сумдын ИТХ-ын нийт 141 Төлөөлөгчтэй бөгөөд аймаг, сумдын ИТХурал тус бүр баг бүрдүүлж тэмцээнд оролцож байна.
Тэмцээн:
гар бөмбөг,
сагсан бөмбөг,
ширээний теннис,
олс таталт,
даам,
дартс гэсэн спортын 6 төрлөөр явагдаж байна.
Энэхүү спортын нөхөрсөг тэмцээн нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.