Монгол Улсын Их хурлын Тамгын
газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хамтран
хэрэгжүүлж буй "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь"
төслийн хүрээнд "Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарт зориулсан сургалт"-ыг
2017 оны 11 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа. Сургалтанд сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Адъяа, 1 дүгээр багийн ИНХ-ын дарга Ш.Саранцэцэг, 2 дугаар багийн ИНХ-ын дарга О.Мягмарсүрэн, 3 дугаар багийн ИНХ-ын дарга н.Энхбаяр нар хамрагдав.