2017 оны 11 дүгээр сарын 8, 9 –ны өдрөөс эхлэн төрийн байгууллагуудын .gov.mn цахим шуудангийн хэрэглэгчдэд хортой код агуулсан “Uniin sanal husel tuhai” нэр бүхий цахим шууданг илгээж байгаа тул тухайн цахим шууданг нээхгүй байх, хавсралт файлыг татахгүй байх арга хэмжээг авч, өөрийн байгууллагын нийт ажилтнуудад анхааруулж ажиллана уу.
Мөн аливаа цахим халдлагууд ихэвчлэн цахим шуудангийн хаягаар дамжин хийгддэг бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс дараах алхмуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг хүсье. Үүнд:
- Цахим шуудангийн эх сурвалжуудыг нарийвчлан шалгах,
- Цахим шуудангийн агуулгын үг үсгийн алдааг нарийвчлан шалгах,
- Сэжигтэй цахим шууданг нээж үзэлгүйгээр шууд устгах,
- Сэжигтэй хавсралт файлыг нээж үзэхгүй байх,
- Сэжигтэй холбоос дээр дарахгүй байх,
- Цахим шуудангийн нууц үгийг үүсгэхдээ аюулгүй байдлын шаардлагыг хангасан байх
- Цахим шуудан илгээх, хүлээн авахдаа PGP түлхүүр ашиглах
Цахим халдлага, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар зөвлөмж мэдээллийг Үндэсний дата төвийн кибер түргэн тусламжийн багийн 70180092 утас болон info@dcert.gov.mn цахим хаягаар хандана уу.
“Үндэсний дата төв” УТҮГ