Монгол Улсын Их хурлын даргын ивээл дор зохион байгуулах шинэ үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан шатар сонирхогчдын "Сумын аварга" шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийт эрэгтэй 5, эмэгтэй 2 нийт 7 хүн оролцон тоглов. Түүнээс эрэгтэй шатрын төрөлд 1 дүгээр байранд С.Дагвадорж, 2 дугаар байранд Н.Нордог, 3 дугаар байранд В.Алтанхутга мөн эмэгтэй шатрын төрөлд Ж.Жаргалмаа нар шалгарч аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагналаар шагнуулав. Нийт тамирчиддаа цаашдын тэмцээнд нь амжилт хүсье.