Хонгор сумын Хоёрдугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж цаг үеийн асуудлаар хэлэлцэв. Хуралд нийт 5 Тэргүүлэгчээс 4 Тэргүүлэгч ирж хурлыг ИНХ-ын дарга О.Мягмарсүрэн даргалан явуулав. Хурлын үеэр сумын ИТХ-ын дарга Н.Ганбаатар, Ажлын албаны дарга Д.Адъяа нар мэдээлэл өгч хамтран ярилцав.