Хонгор сумын Хоёрдугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлыг хэсэгчлэн Зулзага, Шийр гэсэн хэсгүүдэд зохион байгууллаа. Хуралд багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг дарга, сумын ИТХ-ын дарга Н.Ганбаатар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Бадамнямбуу, сумын ИТХ-ын 2-р багаас сонгогдсон төлөөлөгчид болон багийн иргэд оролцоо.
Хурлын хэлэлцэх асуудал:
1. Багийн Засаг даргын 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан
2. Сумын ИТХ-ын даргын мэдээлэл
3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Батцэцэг нар мэдээлэл хийсэн.
Мөн нэмэлтээр нийгмийн даатгалын байцаагч М.Ганболд мэдээллийг өгч харилцан ярилцаж ажиллаа. Хуралд нийт 60 гаран иргэн хамрагдаж санал бодлоо хуваалцан оновчтой саналуудыг гаргасан. Гаргасан саналыг холбогдох байгууллагад нь уламжилхаар болсон. Хурлын үеэр 27-р точекын Төмөр замын ажилтан "Зөрчлийн тухай хууль"-ийн талаарх мэдээллийг иргэдэд танилцууллаа.
Дараагийн хэсэгчилсэн хурлын 12-р сарын 02-ны өдөр тус багийн 4-р бригад, 5-р бригадад хийхээр төлөвлөсөн байна.
Дараагийн хэсэгчилсэн хурлын 12-р сарын 02-ны өдөр тус багийн 4-р бригад, 5-р бригадад хийхээр төлөвлөсөн байна.