Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2017.12.05-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Шагналд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд Хөдөө аж ахуй, архивын салбарт олон жил үр бүтээлтэй амжилт гарган ажилласан 2 иргэнийг "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагнуулахаар аймгийн Засаг даргад уламжиллаа.
2. Төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны талаархи мэдээлэл /11, 14-р сургууль, Эрүүл мэндийн төв, 16-р цэцэрлэг, Соёлын төв/- ийг сонсоод цаашид илүү санаачлага гарган ажиллахыг даалгалаа
3. Хуралдаан хуралдуулах тухай асуудлыг хэлэлцээд сумын ИТХ-ын Ээлжит 6 дугаар хуралдааныг 2017.12.20-ны өдрийн 09 цагт сумын ИТХ-ын хуралдааны танхимд хуралдуулахаар шийдвэрлэлээ.