Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мал тооллого эхэллээ

2017-12-08

            Монгол орон даяар мал тооллогыг жил бүрийн 12 дугаар сард зохион байгуулдаг. Тус тооллого нь тэжээвэр амьтдын өсөлт бууралт, сүргийн бүтцэд гарч буй өөрчлөлт, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бодит хэмжээг тооцож тодорхойлох,зорилготой. Энэ жилийн тооллого 12 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд буюу 10 хоног үргэлжилнэ. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого” өнөөдөр /2017.12.07/ эхэллээ. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлтийн бодлого, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд тэргүүтэй холбогдох албаныхан Хонгор суманд ажиллалаа. Дархан-Уул аймгийн хэмжээнд өнгөрсөн жил 324.2 мянган толгой мал тоологдсон ажээ. Энэ удаагийн тооллогоор нийт 51 хэсэгт 144 хүн ажиллаж байгаа бөгөөд 32 авто машиныг ашиглаж байна. Өнгөрсөн оны мал тооллогын дүнгээр нийт тоологдсон малын 98.2 хувийг амины мал эзэлж байсан байна. Энэ жилийн тухайд дээрх тоо буурах хандлага байгааг албаныхан хэлж байна. Хонгор сумын 2 дугаар багийн Зэлтэрт өвөлжиж байгаа Уайханынх 2017 оны жилийн эцэст бэлэн тоологдсон адуу 80, үхэр 34, хонь 508, ямаа 272 нийтдээ 894-н толгой мал байгаа ажээ. Учир нь цаг агаар хүндэрч зуд болох төлөвтэй хэмээн малчид үзэж бог малаа худалдаалах нь ихэссэн байна. Тиймээс аймаг, орон нутгийн удирдлагуудын зүгээс эдгээр малчдын нөөцөлсөн махыг ямар нэгэн дамжлагагүйгээр иргэдэд хүргэх асуудалд анхаарч байгаа ажээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%