“Бөртэ Чоно-2017”-ын шагнал гардуулах ёслолын шилдэг залуу тамирчнаар Дархан-Уул аймгийн Хонгор сум, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Нармандахын Насанбуян тодорлоо. Тэрбээр 2017 онд Финландын Тампере хотод болсон залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль, Тайванийн Тайюунь хотод болсон залуучуудын Азийн АШТ-д түрүүлсэн амжилтаар “Бөртэ Чоно”-ын шилдэг залуу тамирчнаар тодорсон юм. Түүний хувьд Япон улсад хамтарсан бэлтгэлд явсан тул шагналыг нь гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан гардан авав.