Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2017.12.21-нд хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Ажлын байр нэмэгдүүлэх талаар Засаг даргаас хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг сонсоод ажлын байр нэмэгдүүлэх ажилд анхаарлаа хандуулж, газар тариалангийн салбарт ажилчин бэлтгэх тал дээр анхаарч ажиллахыг даалгалаа.
2. 2017 оны төсвийн орлогын нэмэгдүүлэлтийн талаархи мэдээллийг сонсоод цаашид сайн ажиллахыг даалгалаа.
3. Цэргийн дүйцүүлэх албаны тоо батлах тухай асуудлыг хэлэлцээд Хонгор суманд 2018 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах цэргийн тоог Гурав хүртэл иргэнээр тогтоон баталлаа.
4. Эрх зүйн сургалт сурталчилгааны талаарх мэдээллийг сонсоод мэргэжилтэнгүүд өөрсдийн хариуцаж авсан ажлын дагуу сургалтуудыг зохион байгуулах, шинээр гарч буй хуулиудыг сурталчилах, мөн захиргааны ерөнхий хуулийг өдөр тутамдаа байнга хэрэглэж ажиллахыг даалгав.
5. Иргэнээс ирсэн хүсэлтийг хэлэлцээд дахин судлаж ирүүлэхээр хойшлуулав.
6. 2018 онд ойгоос мод бэлтгэх хуваарь батлах тухай асуудлыг хэлэлцээд Ойд арчилгаа, цэвэрлэгээ явуулах замаар хэрэглээний мод бэлтгүүлэхээр 5 ойн мэргэжлийн байгууллагад, ойн цэвэрлэгээний замаар хэрэглээний мод бэлтгүүлэхээр10 ойн нөхөрлөлд, түлээний мод бэлтгүүлэхээр 4 суманд тус тус хуваарьлан баталлаа.