Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд даргын баталсан удирдамжийн дагуу Хонгор суманд 2018.01.17-оос эхлэн аймгийн БОАЖГ-ын дарга, БОАЖГ-ын мэргэжилтэн, МХГ-ын БОХУБайцаагч, ОБГ-ын ГХУБайцаагч, сум дундын ойн ангийн инженер, сумын БОХУБайцаагч нар ажиллаж байна.
Ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлүүдийн 2015-2017 онд хийж
гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйн
зөвлөгөө, үнэлэлт дүгнэлт өгөх, тэдгээрт үнэлгээ тооцож түвшин тогтоох,
нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг сайжруулах, үнэлгээгээр хангалтгүй дүгнэгдсэн
нөхөрлөлийг цуцлах хүртэл санал гаргаж холбогдох байгууллагуудад
уламжлах, сайн үнэлэгдсэн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, цаашид
төсөл хөтөлбөрт хамруулах зорилготой уг шалгалтыг явуулж байна.
Ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд хийх мониторинг үнэлгээг сум тус бүрээр гаргасан хугацаанд үндэслэн 2018 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Хонгор сумын хувьд ажлын 5 хоногийн 2 өдөрт ирж ажиллаж байна.