Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МОНГОЛ УЛСЫН "АВАРГА МАЛЧИН"-ААР ТОДОРСОН 2-Р БАГИЙН ИРГЭН М.ДОРЛИГ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2018-02-12

Сар шинийн баярын өмнө улсын сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олныг Монгол улсын Засгийн газраас шалгаруулдаг уламжлалтай. Энэ дагуу Алтан унжлагат гал тахиа жилийн улсын аварга малчнаар манай аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн иргэн, аймгийн аварга малчин Мишиг овогтой Дорлиг тодорчээ. Өнөөдөр /2018.02.11/ Улсын Их хурлын гишүүн Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, Б.Жавхлан болон аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг улсын аварга малчны цол тэмдэг, өргөө цагаан гэр, мөнгөн цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, гарын бэлгийг Монгол улсын аварга малчин М.Дорлигт гардуулан өглөө. М. Дорлиг нь 1965 онд Увс аймгийн Тэс суманд төрж 1986 оноос эхлэн тасралтгүй 31 жил мал маллаж ажил амьдралын арвин их туршлага хуримтлуулсан малчин юм байна. М.Дорлиг 1988 онд сумын тарга хүчний аварга, 1989 онд “Энхсүрэгтэн малчин”-аар шалгарч хонин сүргээ Баяд үүлдрийн хуцаар, ямаагаа Өлгийн улаан омгийн ухнаар сайжруулж малынхаа үүлдэрлэг байдалд анхаарч ажилдаг малчин ажээ. 2006-2008 онуудад 1523 толгой мал тоолуулж мянгат малчин болсон бөгөөд 2 ээлжийн өвөлжөө, хашаа тохижуулж малаа эх мал, сувай мал, бод малаар ялган суурилан өвөлжүүлдэг байна. Өвөлжөө, хаваржаанаас зусланд 45-54 км хол отор нүүдэл хийж, соргог сайхан бэлчээр нутаг ашиглаж мал сүргээ бүрэн тарга хүч авхуулж эм хонь нь дунджаар 75-82 кг жинд хүргэж тарга хүч авчээ. Мөн мал багатай, эрхэлсэн ажилгүй амьжиргааны түвшин доогуур амьдралтай өрхийг малжуулж 6 малчин өрхөд 450 гаруй толгой мал өгч малжуулан хөдөлмөрийн насны 9 хүнийг ажлын байртай болгосон байна. 2006 онд Төвийн бүсийн гойд ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэн худалдаанд эм ямаа нь ноолуурын гарцаар алтан медаль, аймгийн 2008, 2009, 2016 онуудад зохиогдсон үзэсгэлэн худалдаанд махны чиглэлийн хуц нь удаа дараа шалгарч байжээ. Төр засгаас М.Дорлигийн хөдөлмөрийг үнэлж “Ардын хувьсгалын ойн медалиуд” болон 1988,1989 онд тарга хүчний аварга, Энх сүрэгтэн, 2004,2007 онд сумын аварга малчин, 2012 онд Аймгийн аварга малчин, 2013 онд “Хөдөө аж ахуй, хүнсний тэргүүний ажилтан”, 2008 онд “Найрамдлын Дархан” тэмдэг, 2010 онд сумын “Хүндэт иргэн” цол тэмдгээр шагнагдаж байжээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 229
47 / 21%
12 / 5%
40 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
4 / 2%
29 / 13%
13 / 6%
6 / 3%
43 / 19%