ШОРООН НОХОЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН АЙМГИЙН БАРИЛДААНД С.ЕРӨӨЛТ ТҮРҮҮЛЖЭЭ
Билгийн
тооллын XVII жарны Тийн Унжлагат хэмээх Шороон Нохой жилийн сар шинийн
барилдаан өчигдөр /2018.02.13/ аймгийн Спортын ордонд болж Шороон Нохой
жилийн түрүү бөхөө тодрууллаа. Үндэсний бөхийн барилдаанд улс аймгийн
цолтой хүчит 64-н бөх зодоглосноос Дархан-Уул аймгийн Хонгор сумын
харьяат аймгийн арслан С.Ерөөлт түрүүлж, аймгийн арслан Б.Сүхбаатар
үзүүрлэсэн бөгөөд аймгийн арслан Б.Гантөмөр, аймгийн арслан Х.Оргилболд
нар шөвгөрчээ.