Сумын онцгой комисс хуралдаж аймгийн ХХАГ-ын МЭ-ийн албаны дарга
Хавсамет эмчийг оролцуулж шүлхий өвчний талаархи мэдээ мэдээллийг авч
цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар зөвлөмж авлаа. Сумын
онцгой комиссоос Салхит багийн Төмөр замын гарам, Хустайн даваан дээр
халдваргүйжүүлэх цэг байгуулан ажиллах шийдвэр гаргалаа. Багийн Засаг
дарга нар, холбогдох албан хаагчид болон төр, төсвийн байгууллагууд шүлхий
өвчнөөс сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэн ажиллаж байна.