Тус зөвлөгөөнд Хонгор сумын МАА салбарын өнөөгийн байдал,
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, мал эрчимжүүлэх чиглэлээр
авч буй арга хэмжээний талаар, Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх хувийн
хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний
ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, Малын удмын сангийн үндэсний төвийн үйл
ажиллагааны талаар мэдээлэл хийж, малчдын сонирхсон асуултад хариулж, малаа
эрчимжүүлж, бэлчээрийн даацад тохируулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын
тэжээлийн ургамал тариалах чиглэлээр уриалга гаргалаа.
Мөн сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
зөвлөл, Аймгийн Цагдаагийн газрын Малын хулгайтай тэмцэх хэлтэстэй хамтран Малын
хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт хийлээ.