Монгол улсын Ерөнхий Сайд Ч.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж
ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нарт Монгол улсын мал аж ахуйн салбарын
томоохон бүтээн байгуулалт болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт шинээр байгуулж
буй Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж буй энэ
цогцолборт малын үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг дэлхийн жишигт
нийцсэн технологиор явуулах нөхцөл бүрдсэн.