Сумын Орон нутгийн
хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Буурал багийн Атар хэсэг, Салхит багийн
Дэнж хэсэгт хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлууд 80 хувийн гүйцэтгэлтэй
хийгдэж байна. Гүйцэтгэлийн явцад Дархан
барилга захиалагч ОНӨААТҮГ-ын хяналтын инженер хяналт тавихаас гадна, ИТХ-ын
дэргэдэх ОНХСангийн гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсэг өдөр дутмын хяналтыг
тавьж ажиллаж байна.