Орон нутгийн хөгжлийн сангийн 12,4 сая төгрөгийн
хөрөнгө оруулалтаар санхүүжиж буй хогийн цэгийг хашаажуулах ажлыг Олон нийтийн оролцооны
аргаар буюу Сумын иргэдийн бүлгээр хийж гүйцэтгэж байна. Хогийн цэгийг
хашаажуулах ажилд сумын 45 ажилгүй иргэд ажиллаж байгаа бөгөөд ажилчдын цалинг
Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газрын “Нийтийг хамарсан ажил”-ын чиглэлээр нэг
өдрийн 28,0 мянган төгрөгөөр тооцож 6,3
сая төгрөг олгохоор гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.