Өнөөдөр /2018.11.12/ Хонгор сумын Засаг даргын 2018
оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаар захирамжийн дагуу Хонгор сумын 1, 3
дугаар багийн нутагт дэвсгэрт 6 нэгж талбарт газар эзэмшүүлэх дуудлага
худалдааг сумын ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар
эзэмшүүлэхээр төлөвлөсөн 6 нэгж талбараас оролцогчийн хүсэлт ирүүлсэн 1
дугаартай нэгж талбар буюу Хонгор сумын 1 дүгээр баг, 4 дүгээр бригадад
4000м2 талбайтай, үтрэмийн зориулалттай газарт 1 оролцогч оролцлоо.
Бусад 2,
3, 4, 5, 6 дугаартай нэгж талбарт оролцогч хүсэлт ирүүлсэнгүй.