Дархан-Уул аймгийн ИТХ-ын ажлын албанаас ИТХ-ын төлөөлөгчиддөө болон сумдуудын Ажлын албаны ажилчиддаа Тэргүүлэгчдийн хагас жилийн ажлын мэдээлэл, хурлын цахим хуудсыг ашиглах, хөрөнгө орлогын мэдүүлгийг анхаарах асуудлаарх сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд Хонгор сумын ИТХ-ын ажлын албаны дарга Д.Адъяа, ажлын албаны ажилтан М.Амар-Эрдэнэ нар хамрагдаж Хонгор сумынхаа ИТХ-ын дэд цахим хуудсыг үүсгэн байгууллаа.