Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат 2012-2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Хонгор сумын иргэд, хөдөлмөрчдөд тайлагналаа. Энэ үеэр Дархан-Уул аймгийн хэлтэс, агентлагийн албан хаагчид иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэж иргэд хөдөлмөрчдийн сонирхосон асуултанд хариулт өгч ажиллаа. Мөн Хонгор сумын иргэд Засаг дарга С.Насанбатын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжин алд цэнхэр хадаг болон мөнгөн аягатай идээ барьж цаашдын ажилд нь амжилт хүслээ.