Сумын Гамшгаас хамгаалах Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд гэнэтийн бэлэн байдлын үзлэг шалгалт хийлээ. Шалгалтанд Штабын бүрэлдэхүүн, Эрүүл мэндийн алба, Хэв журам сахиулах алба, Анхны тусламжийн нөхөрлөл, Механикжсан бүлэг, Аврах бүлэг, Ой хээрийн түймрийг унтраах томилгоот бүлэг, Мал ургамал хамгаалах бүлэг, Эрчим хүч хариуцсан бүлэг бэлэн жагссан.