Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдах Монгол улсын шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах 2014 оны (анхан шатны) тэмцээнийг 11-р сарын 23-нд зохион байгуулж тэмцээнд эрэгтэй 7, эмэгтэй 3 хүн оролцож тойргоор тоголлоо. Эхний 3 байр эзэлсэн эрэгтэй 3, эмэгтэй 1 шатарчин аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрхтэй болсон. Эрэгтэй 1 дүгээр байранд С.Дашжамц, 2 дугаар байранд Ж.Нэргүй, 3 дугаар байранд Д.Лувсанжамц, эмэгтэй 1 дүгээр байрыг н.Гэрэлсүрэн тус тус эзэлсэн байна. Шатрын тэмцээнд амжилттай оролцсон та бүхэндээ дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.