2019 оны 5-р сарын 13-нд 5-р, 5-2-нд 4-р,1-р, 30-нд 3-р,6-р, 30-нд 2-р багуудын хурал болж зусланж гарах, хадланд буух, эцэг малаа тусгаарлах, хадлангийн цагдаа томилох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Мөн 2-р багийн Хуралд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож иргэдийн санал бодлыг сонсож, сүүлийн үеийн орон нутагт хийгдэж байгаа ажил, төсөл хөтөлбөр, мэдээ мэдээллийг хүргэв. Зарим малчдыг аймгийн Хүндэт тэмдэгээр шагнав.