Сумын уурын зууханд одоогийн байдлаар ШГ-0,6 маркын 2 зуухыг ашиглаж байна.
Гэвч эдгээр зуух нь ашиглалтын хугацаа дуусаад дөрөв дэх жил рүүгээ орж байгаа тул
дулаан үйлдвэрлэх чадвар нь эрс муудаж сумыг бүрэн халааж хүч хүрэхгүй болсон
байна. Иймд Дархан Төмөрлөгийн үйлдвэр
ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд тус үйлдвэрт өмнө нь ашиглаж байсан ШГ-1400
маркын зуухыг өгөхөөр болсон юм. Ийнхүү өнөөдөр ШГ-1400 маркын зуухыг тээвэрлэж
авчран, суурилуулах ажлыг ЭМТ НАРАН ОНӨААТҮГазар хийж гүйцэтгэж байна.
Мөн 2013 онд суурилагдсан ТК-0,8 маркын зуух нь ашиглалтын хугацаа нь дуусч
2019-2020 оны галлагааны улиралд ашиглагдах боломжгүй болсон тул Дархан-Уул аймгийн
орон нутгийн өмчийн газарт хүсэлт гаргаж
актлуулан уурын зуухны барилгаас зөөвөрлөж гаргажээ.