Хөвгүүдийн дотуур байрны дээвэр, гадна талын засварт ОНХСангаас 28,5 сая төгрөг хуваарилж 25,0 саяар хийхээр шалгарсан Lau lau ХХ компаны ажлын явцтай ИТХ-ын хяналтын хороо танилцаж, зарим дутуу орхигдсон зүйлийг нэмж хийлгэхээр үүрэг даалгавар өглөө, захын усны хамгаалалт болон суурийн хаяавчийг шинээр хийж засварлах, зарим ханын хугаралттай зураасыг битүүлэх мэтийн шаардлага тавьж хийхээр тохиролцов.