Хонгор сумын төвийн цэвэр усны нөөц эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Хараа голын эрэг дагуу байрлах гүний 3, 4 дүгээр худгуудыг төв шугамд холбох ажлыг энэ сарын 1-ны өдрөөс эхлэн Ноён өндөр констракшн ХХК хийж гүйцэтгэж байна. Мөн цахилгаан эрчим хүч тасарсан үед худгуудын хэвийн ажиллагааг хангах зорилгоор 30квт/ц хүчин чадалтай цахилгааны үүсгэврийг 2019 оны 12 дугаар сард сумын орон нутгийн төсвийн 8,0 сая төгрөгийн санхүүжилтээр худалдан авч Эмт наран ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн. Ингэснээр сумын төвийн иргэд, аж ахуй нэгжүүдийг цэвэр усны эх үүсвэрээр тасралтгүй, найдвартай хангах нөхцөл бүрдэж байна.