Хонгор
сум нь БНМАУ-ын Ардын Их Хурлын 1965 оны 85 дугаар
зарлигаар Сэлэнгэ аймгийн Хонгор сум Дархан САА нэртэйгээр үйл ажиллагаа явуулж
байгаад БНМАУ-ын АИХТ-ийн 1982 оны 105 дугаар зарлигаар Дархан хотын Хонгор
хороо, УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолоор Дархан хотын Салхит хороо, Хонгор
хороог нэгтгэн Дархан-Уул аймгийн Хонгор сум болсон түүхтэй.
Газар тариалангийн салбарт 10.1 тэрбум төгрөгийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэж сумынхаа хэрэгцээг 100 хувь ханган, төвийн бүсийн зах
зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тэд өнгөрсөн хугацаанд ХАА, Газар
тариалангийн салбараас МУ-ын Хөдөлмөрийн баатар-5, Монгол улсын Гавьяат
ажилтан-3, Улсын аварга тариаланч-33, Улсын аварга малчин-8, Алтан төлийн
эзэн-6, Аймгийн аварга малчин-14, Сумын аварга малчин -48 иргэн тус тус төрөн
гарчээ.
2016-2020 онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө
оруулалт, хөгжлийн төлөө хамтдаа аяныг аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран
108 төсөл хөтөлбөрийг 5,8 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж иргэдийнхээ ая тухтай
амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан байна. Дунд шатандаа аймагтаа Анхан шатанд
сумандаа нэг баг болж бие биенээ дэмжин ажилласнаар ийнхүү Хонгорчууд аймгийн
шилдэг сумаар дөрвөн удаа, Төвийн бүсийн шилдэг сумаар гурван удаа, Монгол
улсын Засгийн газрын шагналт сумаар нэг удаа шалгарчээ.
Хонгор сум нь анх үүсэж байгуулагдсанаасаа хойш Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар-5, Монгол Улсын гавьяат ажилтан-3, Улсын аварга тариаланч-33, Улсын аварга малчин-8, Алтан төлийн эзэн-6, Аймгийн аварга малчин-14, Сумын аварга малчин-48 иргэн тус тус тодрон гарсны дээр төрийн дээд одон медаль, урлаг спортын зэрэг цолоор 300 гаруй иргэн шагнагдаж байсан бөгөөд 2019 онд Атар газар эзэмшсэний 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж, 2020 ондоо Төвийн бүсийн шилдэг сумаар шалгарлаа.