Ажлын байрыг нэмэгдүүлэх жилийн хүрээнд ажилгүй иргэдийн өрхийн орлогыг дээшлүүлэх зорилгоор "Дэлхийн зөн" олон улсын байгууллагатай хамтран 5 өрхийг төсөл хөтөлбөрт хамруулж мужааны тоног төхөөрөмж, оёдлын тоног төхөөрөмж, хүлэмж, аруул шахагч, хоолны газрын хэрэгсэл зэргийг гардууллаа.
Цаашид төсөлд хамрагдсан иргэд өрхийн үйлдвэрлэлийг тасралтгүй эрхлэж, амьжиргаагаа дээшлүүлэх боломж бүрдэж байна.
Төсөлд хамрагдсан иргэддээ амжилт хүсье.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.