"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Хонгор сумын харъяат олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг /2021.05.31/ зохион байгуулав.
Энэ жил Дархан-Уул аймгийн Хонгор сумаас Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 116 дугаар зарлигаар “Алдарт эх I одонгоор 4 ээж, “Алдарт эх II одонгоор 17 ээж шагнагдлаа.
Эхчүүдэд 1-р одонг Дархан-Уул айман УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Г.Дамдинням нар өгч хүндэтгэл үзүүллээ.
2-р одонг Хонгор сумын ИТХ-ын дарга Н.Ганбаатар, Засаг дарга Т.Атархишиг, ЗДТГазрын дарга Д.Чагнаадорж нар өгч хүндэтгэл үзүүллээ.
Алдарт эхийн 1-р одонгоор Хонгор сумын 1-р багийн иргэн Т.Айгүль, Т.Дарханцэцэг
2-р багийн иргэн Е.Баршагүль, З.Тунгалаг нар шагнагдлаа.
Алдарт эхийн 2-р одонгоор 1-р багийн иргэн Ж.Аяакоз, М.Нарантуяа, Д.Нандин-Эрдэнэ, Б.Одончимэг, Ц.Хонгорзул, Ц.Энхжаргал
2-р багийн иргэн Т.Ганхишиг, П.Навчаа, Б.Нямхүү, К.Ризагүл,
3-р багийн иргэн C.Мягмарсүрэн, Л.Нямбаяр, Я.Өлзийдэлгэр, Ц.Уранцэцэг, Б.Уранчимэг, Б.Ууганбаяр, Н.Цэцэгжаргал нар шагнагдав.