Хонгор суманд 2018-2020 он хүртэл “Сумын төвийн тохижилт 1,2, 3” төслүүд амжилттай хэрэгжиж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн орон сууцны гадна фасад засвар, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, орцны кодтой хаалга, төв талбайн зам засварын ажил зэрэг олон бүтээн байгуулалт, засвар үйлчилгээний ажлууд хийгдээд байна.
Дээрхи төслийг үргэлжлүүлэн 2021 онд ОНХСангийн 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Сумын төвийн тохижилт-4” төсөл хэрэгжиж эхэллээ.
Уг төслийн хүрээнд 16 дугаар цэцэрлэгийн уулзвараас Атар хэсгийн үерийн далан хүртэл 600м хатуу хучилттай авто зам хийх ба энэ сарын 1-нээс эхлэн Дамас ХХК гүйцэтгэгчээр шалгаран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажлын явц 40 хувьтай буюу авто замын суурийн ажил хийгдэж байгаа юм.