Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 2021 оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2022.01.28/ боллоо.
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын хууль тогтоомжид тусгагдсан бүрэн эрх, чиг үүрэг, сумынхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн сумын ИТХ-ыг тодруулдаг уламжлалтай бөгөөд аймгийн ИТХ-ын даргын А/01 дугаар захирамжаар 2021 оны ажлаараа шалгарсан Хонгор сумын ИТХ-ыг НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ “ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА” өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан урамшуулав.